Бүсгүйчүүдийн нүүрний арьс өвлийн улиралд хүйтэн агаар, салхи, орон сууцны халсан хуурай агаараас болж маш ихээр гэмтдэг.Тиймээс охид бүсгүйчүүдийн арьс салхинд маш их сэвхтэж, гадны сөрөг нөлөөнд автдаг нь олонтаа тохиолддог. Иймээс өвөл арьс хурдан гундаж өнгө зүсээ алддаг. Өвлийн улиралд өнгө зүсээ алдсан тохиололд хамгийн сайн будаг шунх ч тус болдоггүй. Иймд бүсгүй танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Нүүрээ өглөө бүр заавал буцалсан усаар угааж бай. Угаасны дараа нүүрээ арчихгүй болж өгвөл өөрөөр нь хатаах нь илүү үр дүнтэй. Ингэсний дараа тосоо түрхэж чийгшүүлэх хэрэгтэй. Мөн өвлийн улиралд арьсны өнгө харлаж, сэвх толбо суухдаа амархан бөгөөд цагаан тунгалаг арьстай болоход ч мөн хялбар шүү дээ. Арьсанд үхсэн эд болоод гүний бохирдол хуримтлагдвал арьс бараантаж, өнгөлөг чанараа алдаж эхэлдэг. Тэгвэл нэгэн жигд тунгалаг цагаан арьстай болохын тулд таны зүгээс витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэх, өдөрт 1,5 литр буцалсан ус уух мөн нүүрээ угаасны дараагаар ногоон цай, навч дэвтээсэн цайгаар шавших хэрэгтэй. Мөн та долоо хоногт хоёр удаа маск тавьж байвал нүүр тань чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно. Мөн унтахдаа хөөрүүлсэн сүүгээр нүүрээ угаах эсвэл сүүгээ буцалсан устай хольж угаавал нүүрний арьс жигд харагдах болно. Ингээд арьсаа арчилахын тулд таньд хамгийн хэрэгтэй зүйл бол орой унтахдаа сайтар цэвэрлээд унтах нь хамгийн үр дүнтэй. Зарим бүсгүйчүүд өдрийн турш ажиллаж ядарсандаа болж будгаа арилгахгүйгээр унтдаг. Ингэх нь хамгийн буруу юм. Энэ нь будаг, хөлс, тос нийлж арьсны сүвийг бөглөж, арьс батгаших, нүүрээр элдэвийн юм туурж эхэлдэг. Эрүүл, чийглэг өнгөлөг арьстай болохын тулд нүүрээ сайтар цэвэрлэж занших хэрэгтэй.
Бүсгүйчүүд маань ганцхан нүүрэндээ анхаарал хандуулаад зогсохгүй эмэгтэй хүн уруул, мөн гарандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхдээ өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж байх хэрэгтэйг санаарай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.
Мөн гараа арчилахын тулд гарын арьсанд зориулсан тусгай маск тавих хэрэгтэй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол 1 цайны халбага содыг 1 л буцалсан усанд хийгээд гараа 10 минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Үүний дараа гар анх байсан шигээ зөөлөн, булбарай болсоныг та мэдрэх болно. Харин гарын арьс хагарсан тохиолдолд нэг аяга усанд цайны хоёр халбага хэртэй сода хийж найруулсан усанд дvрээрэй. Харин гар чинь байнга хөлөрдөг бол хоёр литр усанд цайны гурван халбага орос цуу байхаар тооцоолж усаа найруулах ёстой. Далдуу мод болон халгай, хамба шарилжны ханд гарын арьсанд хамгийн тустай зvйл. Ялангуяа, хавар намрын салхи, хvйтэн агаараас маш сайн хамгаална. Мөн төмс чанасан ус, шар сvv маш тустай. Төмс чанасан ус мөн шар сүүгээр угаахад таны гар мэдэгдэхүйц зөөлрөх болно.