11.30

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ

Өнөөдөр болох үйл явдлууд:
09:00 цагт: ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан ХНХЯ-ны харьяа СЗСҮТ, МУИС-тай хамтран “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг МУИС-ийн Номын сангийн 2 давхарт зохион байгуулна.

09:00 цагт:  Нээлттэй Нийгэм Форум Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвөлгөөн Тээврийн дээд сургуулийн лекцийн танхимд болно.

09:00 цагт: СОЁЛ УРЛАГ- ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА уриан дор зохион байгуулагдаж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан "СОЁЛЫН БОЛОН БАЙГАЛИЙН ӨВ" сэдэвтэйгээр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

09:00 цагт: "Чингис" зочид буудлын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан арга хэмжээ болно.

09:30 цагт: “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

10:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд "Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга" болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, салбар салбарын төлөөлөл болсон 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцоно.

10:00 цагт: Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.

 10:30 цагт: Архивын ерөнхий газарт "Архивч-2017" ажил мэргэжлийн уралдаан болно.

11:00 цагт: “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:  Богд Хааны Ордон музейд "Чулууны гайхамшиг" Үзэсгэлэнгийн нээлт болно.
 
12:00 цагт: Ханын материалын есдүгээр сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ найман мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх "Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.

12:00 цагт: Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот жүжиг “3 бяцхан тоорой” жүжгийн Нээлт “Бүтээлч Бамбүү” байгууллагын доорх Бамбүү театрт болно. Хаяг: Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоот.

15:00 цагт: ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлттэй.
 
15:00 цагт: Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.