11.30

Нойр амжилтын үндэс

Эрдэмтдийн явуулсан олон тооны судалгаанууд нойрсолт хүмүүний эрүүл мэндэд маш чухал гэдгийг харуулсан. Их Британийн эрдэмтэд хэвийн нойрсолт амжилттай болох эх үндэс гэдгийг олж мэджээ. Цалингаа нэмүүлэх нь ч амжилт олоход нойр шиг ихээр нөлөөлж чаддаггүй аж. 
Мэргэжилтнүүд олон мянган хүнээс санал асуулга авчээ. Хүмүүсийн амжилтын дундаж индекс 100-62 орчим байсан гэнэ. Амьдралдаа дэндүү сэтгэл хангалуун байгаа хүмүүсийн үзүүлэлт 72-92-ын хооронд байжээ. Энэ бүлэгт бэлгийн амьдрал нь тааламжтай, ажил хөдөлмөртөө итгэлтэй, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэж мэдэрсэн хүмүүс багтав. 
Дээр нь эдгээр хүмүүсийн нойрны чанар маш өндөр байсан аж. Гэтэл цалингаа 50 хувиар нэмэгдүүлсэн хүмүүсийн баяр баясал ердөө 0,5 нэгжээр нэмэгддэг болохыг судлаачид анзаарав. Харин нойрны чанар нэмэгдэхэд энэ үзүүлэлт 3,8 нэгжээр нэмэгддэг байна.