Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверестэд авирахаар явсан билээ. Энэ жилийн олон улсын уулчдын “Evеrест ехрedits-2015” багт Монгол Улсын уулчин уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Б.Цэвээндаш нар оролцож байгаагаас 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн 5200 метрийн өндөрт байрлах лагерьт өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрсэн байдаг. Тэгвэл 74 настай ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверестийн ноён оргил Жомолунгмад төрийн далбаагаа мандуулсан байна.
Дашрамд сонирхуулахад, Түүний багт Австри, Энэтхэг, Монголын нийт зургаан уулчин, шерпануудын хамт оролцож байгаа аж. Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казахстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай аж. Эверестийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирсан түүх үгүй аж. Тэгвэл энэ удаа гавьяат тамирчин Т.Гүррагчаа энэ оргилд гарч чаджээ.
С.НАРАН