Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академитай хамтран шүүгчдэд зориулсан эрүүгийн эрх зүйн сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Улсын хэмжээнд зохион байгуулах энэхүү сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүгийн эрх зүйн шүүгч-багш нарын сургалт, семинар "Эрх зүйн боловсрол” академийн сургалтын танхимд энэ сарын 11-нд эхэлсэн юм.
Сургалт, семинарт эрүүгийн эрх зүйн шүүгч-багшаар ажиллаж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцож байгаа бөгөөд шүүгч-багш нарт заах арга зүй, татварын маргаан, түүний онцлог, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг зэрэг сэдвээр мэргэжилтнүүд урьж сургалт явууллаа. Шүүгч-багш нар энэ жилийн эрүүгийн эрх зүйн сургалтын гарын авлагыг боловсруулж дуусгах аж.