05.13

Иргэд НӨАТ-ын урамшуулал авдаг болох уу?

Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг улс даяар уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болно гэх таатай мэдээлэл гарах боллоо.

Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдвал иргэд худалдан авалт хийх бүртээ сугалаанд оролцох, авсан барааныхаа үнийн дүнгийн 2-3 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг авдаг болох гэнэ. Одоогоор НӨАТ-ын урамшуулал олгох системийг бэлдсэн бөгөөд түүнийг бэлэн бус хэлбэрээр өгөхөөр хуулийн төсөлд тусгасан байгаа аж.