Та өөрийгөө жаргалтай гэж боддог уу? Жинхэнэ жаргалтай хүн аз жаргал
ирэхийг хүлээдэггүй, тэд эерэг зүйл болон аз жаргалыг өөртөө татдаг. Тэд тэдний
үг бусдыг жаргалтай болгож чаддаг гэж боддог ба хүмүүс жаргалтай байснаар
өөрөө ч жаргалтай байж чадна гэж боддог. Жаргалтай хүмүүсийн байнга хэлдэг 10
зүйл:
1. Чамайг харсандаа маш их баяртай байна.
Та жаргалтай байх хамгийн том шалтгаан бол таны эргэн тойрны хүмүүс
жаргалтай байхыг харах юм. Энэ үг нь таныг тэдэнтэй уулзахад сайхан байдаг
гэдгийг нь мэдрүүлж тэднийг жаргалтай болгодог ба та тэднийг үнэлж, хүдэлж
байдгийн илрэл юм.
2. Чамайг харахаар л жаргалтай болчихдог юм.
Энэ нь дээрхийг бодвол хамаагүй гүн мэдрмжийг өгдөг нь тухайн хүнд таныг аз
жаргалтай болгодог хүмүүсийн нэг хэмээн бодогдуулахын зэрэгцээ эерэг
хандлагыг бий болгодог. Таны ярьж байгаа хүнд баярласан мэдрэмж төрж, өөрийн
үнэ цэнийг мэдэрч жаргалтай болсноор та ч жаргалтай болно.
3 Би чиний зөвөлгөөг дагасан.
Хэрэв хэн нэгэн танд зөвөлгөө өгсөн бол тэр хүн танд санаа зовдог нэгэн ба
таны асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүсдэг. Энэ нь танд гоё санагдах нь
гарцаагүй ба бид бүгд халамжинд дуртай. Тэд яаж мөнгөө хэмнэх эсвэл кафе
санал болгох гэхчлэн ямар ч зөвөлгөө өгсөн та тэдэнд чиний зөвөлгөө надад их
тус болсон шүү гэж хэлж байгаарай.
4. Чи ч мундаг шүү.
Хичээл зүтгэлийнхээ эцэст амжилтанд хүрч түүнийгээ тэмдэглэх нь аз жаргалын
нэгэн том хэсэг билээ. Найзуудыгаа амжилтанд хүрсэнд нь баяр хүргэ. Тэд танд
талархах болно.
5. Чамайг ........... үед би үнэхээр бахархсан.
4 дугаартай зөвөлгөөг бага зэрэг гүнзгийрүүлээд та хайртай нэгнийхээ нэг
амжилтанд анхаарлаа хандуул. Найзууддаа зүгээр ч нэг баяр хүргэхгүйгээр
тэднийг ямар хичээнгүй болохыг нь ойлгуулах хэрэгтэй.
6. Үүнээс илүүг чадна гэдгийг чинь би мэднэ.
Хүн бүрт “урам” өгсөн үг хэрэгтэй, ялангуяа хэцүү үеүдэд. Гайхалтай
харилцааны бас нэг хэсэг бол хэн нэгнийг хөл дээрээ бостол нь дасгалжуулах юм.
Үүнийг хэлснээр тэд илүү их зүйлд хүрвэл тэд таны зөвөлгөөг санаж, урамшин
танд баярлах болно.
7. Би чиний бодлыг сонсмоор байна.
Хэрэв та хэн нэгнийг хайрлаж хүндэлдэг бол та тэдний саналыг сонсох хэрэгтэй.
Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс өөрийгөө эрээ цээргүй харагдуулахыг хүсдэггүй тул
өөрийн санал бодлоо хэлдэггүй. Үүний оронд найзууд болон хамт ажиллагсаддаа
тэдний санал чухал бас зайлшгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
8. Надад дахиад олон зүйл яриач.
Энэ үг нь эелдэг бас тайвшруулдаг үгсийн нэг юм. Ихэнх хүмүүс тэд хэтэрхий их
ярьж хэн ч сонирхохгүй эсвэл сонсохгүй байх вий гэдгээс айдаг. Энэ нь тэдэнд та
тэднийг сонсож, тэдний ярьж буй зүйл танд үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулж байгаа
хэрэг.
9. Зүгээр дээ.
Та баярлалаа гэдгийг хариуг олон үгээр илэрхийлж болно: “санаа зоволтгүй
дээ”, “асуудалгүй ээ”, “санаа зовох хэрэггүй дээ” гэх мэт. Гэвч хамгийн
тохиромжтой нь “зүгээр дээ” (You’re welcome) юм. Энэ нь илүү өндөр үнэлэгддэг ба
тэднийг “баярлалаа”-г хүлээн авч буйн илрэл болно.
10. Баярлалаа
Эдгээр үгсийн ихэнх нь хүндэтгэл болон талархлыг илэрхийлж байна.
“Баярлалаа” гэдэг үг хамгийн хүчтэй нь ба үүний ард олон хүч, утга учрууд бий.
Жишээлбэл, энэхүү нийтлэлийг маань уншсанд БАЯРЛАЛАА!
Энэ жагсаалт ямар санагдав? Үүнийг хамгийн жаргалтай найзуудайгаа
хуваалцан тэд юу гэж бодож байгааг ч мэдээд ав!