Сургалтын Төрийн сангаас оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөг буухгүй хүлээлт үүсгээд байна. Уг Төрийн сангийн зүгээс дөрөвдүгээр сардаа багтааж өгнө гэсэн боловч тавдугаар сард өгөхөөр болсон гэнэ. Тиймээс энэ улиралд дүн нь 3-аас дээш голчтой оюутан энэ сардаа багтаж 70 мянган төгрөгөө авах бололтой.
3-аас дээш голч дүнтэй оюутнууд авна гэхээр нийт оюутнуудыг 60 гаруй хувь нь тэтгэлэг авах аж. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн сангийн газрын санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга М.Батхуяг “Оюутны 70 мянгын санхүүжилтийг Сургалтын төрийн санд шилжүүлээгүй байгаа нь үнэн. Улсын төсвийн бүрдүүлэлттэй холбоотойгоор бид юуны түрүүнд байгууллагуудын хэвийн ажиллах нөхцлийг хангахын тулд төрийн байгууллагын ажилтнуудын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ өгчихөөд байгаа. Харин үндэсний тэтгэлэг 70 мянгыг яг хэзээ өгөхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ сардаа багтаагаад бүтнээр нь биш ч гэлээ хэсэгчлэн олгоод эхэлчихнэ байх” гэсэн хариу өгчээ.
Дашрамд дуулгахад, албаны хүнээс тодруулахад, оюутны 70 мянгыг түймэрт зарцуулсан гэдэг мэдээлэл худал гэнэ.