Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар олон нийтийн лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулганыг урьж "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншуулахаар боллоо.
Тус арга хэмжээ нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болох тул та бүхэн 51-262752 дугаарын утсаар, g.zolzaya@mn-nhrc.org хаягаар бүртгүүлнэ үү. "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдэвт олон нийтийн лекцэд урьж байнаЛекцээр шинээр мөрдөж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиуд дахь хүний эрхийн зарим асуудлаар илтгэл тавьж, санал солилцоно.