12.12

Б.Ариунсанаа: Учрал

Аархуу насны жолоо татасхийж
Аядуухан ирсэн хайрын учрал минь
Амтат уруулаар зөөлөн үнсээд
Аз жаргал амласан нандин учрал минь
Зүрх догдлуулж ялдам мишээгээд
Зөрж өнгөрөөгүй ариун учрал минь
Зөвхөн надад дурлал амталуулж
Зовлонг төөрүүлсэн гэгээн учрал минь
Сэтгэл догдлуулж баясал төрүүлээд
Сэргээж дурлуулсан дотнохон учрал минь
Санаанаас гарамгүй даруухан нүдээр
Сэмхэн ширтсэн алагхан нүдэн минь
Б.Ариунсанаа