Манай улсын сар шинийн баяр урд хөршийн цагаан сартай давхцаж байгаа учраас хилийн боомтууд хаалттай байдаг. Урд хөрштэй хиллэдэг боомтууд баярын гурван өдөр амарч өчигдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна. Баярын өдрүүдэд авто замын боомтууд хуваарийн дагуу ажиллах бол төмөр замын боомт амралтгүй ажиллах юм.