05.13

Samsung компани нугалардаг утас худалдана

Солонгос улсын "Самсунг" компани ирэх 2016 оны сүүлийн хагас гэхэд дэлхийд анхны нугалардаг смарт утсыг худалдаанд гаргахаа мэдэгдлээ.

Нугалардаг смарт утсыг бүтээхэд 2-оос 3 жилийн хөдөлмөр зарцуулагдна гэсэн урьдчилан тооцоо байсан гэнэ. Гэсэн ч тус компанийн ерөнхий захирал И Че Юнгийн удирдлага дор ажиллаж буй мэргэжилтнүүд товлосон хугацаанаас өмнө уг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар болсон байна.

Уг смарт утас хэсгийн зузаан нь 2-оос 5 мм байхаар тооцоолжээ. Утсаа 100 мянган удаа нугалж, дэлгэхэд утасны гадаргууны нугалрах хэсэгт ямар ч өө сэв гарахгүй, эвдэрч гэмтэхгүй гэнэ.