Загвар өмсөгчдөөс хамгийн олон жил хамтран ажиллаж байгаа алтан пёртерууд гэвэл загвар өмсөгч Э.Энхболд, топ модель Д.Пүрэвсүрэн нарыг нэрлэнэ. Тэдний хувьд “Говь” брэндийн нүүр царай рекламанд тоглон, цэнхэр дэлгэц, сэтгүүлийн нүүрийг өдгөө ч чимсээр байгаа юм. Хэдийгээр топ модель Пүүжээ загварын тайзнаас холдсон ч түүнийг нүүр царайгаа болгох гэсэн дизайнер, байгууллагуудын хүсэлтэд дарагдсаар байгаа гэдэг. Өдгөө тэрбээр фото модель чиглэлээр ажилласаар байгаа бөгөөд загвар өмсөгч Индиготой хамт "Говь"-ийн рекламанд ч тоглосоор байна. Индиго алтан пёртнерынхоо төрсөн өдрөөр өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр журамт пёртнер Д.Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр болж өнгөрлөө. Сайхан баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хоёрын сүүлийн үед буюу гурван жилд дөрвөн удаа уулзахдаа авсан сэлфи сонирхоорой. Найздаа болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн бичжээ.