Өнөөдөр болох үйл явдлууд:
10.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, "Мерси кор" олон улсын байгууллагаас МАЛЧДЫН ДУНД хамтран хэрэгжүүлсэн "ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ" хүлээн авах төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Шадар сайд О.Энхтүвшин, "Мерси Кор" ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон бусад албаны хүмүүс оролцоно.
"Мерси Кор" олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.
Гар утасны мессежээр цаг агаарын мэдээг хүлээн авах автомат систем бий болсноос хойш нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ хүлээн авсан байна.
13:00 цагт Монголын Хүний төлөө намаас 2018 оны 01 сарын 12-14-ний өдрүүдэд улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэхийг урьж байна.
15:00 цагт 127-р сургууль дээр "Хөгжмийн ертөнц" төсөл нээнэ. Сэтгүүлчдийг урьж байна.
Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төсөл Баянзүрх дүүргийн 127-р сургууль дээр 2017 оны 12 дугаар сар 20-ны 15 цагаас нээлтээ хийнэ. Нээлтийн ажиллагаанд МУ-ын УИХ-ын гишүүн Д. Оюунхорол, Авсралийн өргөмжит элчин сайд Жонн Лантри, Монгол Улсын Ерөнхий сайдын соёлын зөвлөх Х. Дамдинсүрэн нар оролцоно.
Төслийн хүрээнд 1050 сурагчтай 127 –р сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, хөгжмийн номын сан байгуулах зэргээр ЕБС-ийн хөгжмийн хичээл явуулах жишиг сургалтын орчныг бүрдүүлнэ.