12.23

Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр


ХОНЬ - (3/21-4/19)
Зөн хурцдан, оюуны чадавх нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.

ҮХЭР - (4/20-5/20)
Хүнд хэцүү өдөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад муу. Өдрийг хамгийн энгийн ажлаас эхлэ. Шударга бус найз нөхөд, хамтран ажиллагсдаас харилцаа холбоогоо таслахад, өр төлбөрийг барагдуулахад сайн өдөр.

ИХЭР - (5/21-6/21)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл.

АРСЛАН - (7/23-8/22)
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.
 
ОХИН - (8/23-9/22)
Хариуцлагатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй. Бусдын зөвөлгөө, шүүмжлэлийг анхаар. Хэн өдөр, юунд таныг дуудаж байгааг, мөн өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь чухал.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.

НУМ - (11/22-12/21)
Хүнд хэцүү өдөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад муу. Өдрийг хамгийн энгийн ажлаас эхлэ. Шударга бус найз нөхөд, хамтран ажиллагсдаас харилцаа холбоогоо таслахад, өр төлбөрийг барагдуулахад сайн өдөр.

МАТАР - (12/22-1/19)
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

БУМБА - (1/20-2/18)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

ЗАГАС - (2/19-3/20)
Амралтын энэ өдөр ямар нэгэн чухал ажил товлосон бол 13 цагаас өмнө амжуул, учир нь үдээс хойш гараг эрхсийн сөрөг нөлөө нэмэгдэж, сэтгэл санаа тавгүйтэнэ. Буруу төсөөлөлд автах, алдах магадлал ихсэнэ. Үнэт эдлэл, чулуун гоёл авахад ээлтэй.