ХОНЬ - (3/21-4/19)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Оюунлаг хөдөлмөр эрхлэхэд үр дүнтэй. Судалгаа шинжилгээний салбарынхан үр бүтээлтэй ажиллана. Ажил дээр гарсан бэрхшээлийг шийдэх гэж оролдовол заавал бүтнэ. Хэт их ачаалал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
ИХЭР - (5/21-6/21)
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжрана.
АРСЛАН - (7/23-8/22)
Хувьсал өөрчлөлтийн өдөр. Цэвэр ариун сэтгэл, бодол санаатай байвал санасан хэрэг бүтнэ. Эхэлсэн ажлаа дуусга, хийж байгаа зүйлээ сайтар нягтал. Биеийн хүчний хүнд хүчир ажил, оюуны их ачаалал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэлээ сэргээ.
ОХИН - (8/23-9/22)
Засал ном хийлгэх, аливаа зан үйл гүйцэтгэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ зөгнөхөд сайн өдөр. Боломжтой бол өдрийг гэртээ өнгөрөө, бясалгал мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусга. Хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Бодол санаагаа хянаж, бусдыг сонс.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ууч энэрэнгүй байх өдөр. Бусдад хандаж буй хандлагаар ажил төрлийн амжилт тодорхойлогдоно. Өдрийн үр нь амьдралын мөн чанарт нэвтрэхэд амгаланг, бясалгахуйг сонгодгоороо онцлог юм. Хэрвээ та хүсвэл амьдралын мөн чанар, нууцад нэвтэрч чадна.
НУМ - (11/22-12/21)
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал араи өөр хувилбараар давтагдаж болно.
МАТАР - (12/22-1/19)
Амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.
БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.
ЗАГАС - (2/19-3/20)
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Тазарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжрана.