12.26

Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно

Өнөөдөр болох үйл явдлууд:
Хангарьд ордны 14 давхарт

10:00 цагт Нийслэлийн Хөдөлмөрийн аварга тодруулах ёслол болно.

МҮЭСТО-нд

10:00 цагт Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно.

МҮЭ-ийн холбооны байранд

11:00 цагт Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран Татварын нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт "Чулууны хээ-2 Чулуу бичиж байна" үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ЭМЯ-ны 306 тоотод

11:00 цагт Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, пнeвмококкийн эсрэг вакцины талаар болон энэ жилийн ханиад томууны онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт Иргэний шударга шүүх ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.