05.14

Зураглаач Д.Ангараг хуримаа тун өвөрмөцөөр хийжээ

"Миний хөрш чөтгөр", "Бодлын хулгайч" гэх мэд дэлгэцийн олон бүтээлүүд дээр ерөнхий зураглаачаар ажиллаж өөрийнхөө ур чадварыг олонд хүлээн зөвшөөрүүлсэн уран бүтээлч Д.Ангараг саяхан хуримаа хийжээ. Түүний хурим энгийн хэрнээ өвөрмөц болсон байна.
Уламжлалт хурим шиг сүйт бүсгүй нь цагаан даашинз, сүйт хархүү нь костюм өмсөлгүй харин ч эсрэгээрээ сийрсэн малгай, дугуй шил, чөлөөт хувцастайгаар тэд гэрлэлтээ бүртгүүлжээ. Хосууд А.Аз-Маргад, Аз-Анар нэртэй хоёр хүүтэй.