Өнөөдөр болох үйл явдлууд:
10:00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна.
11:00 цагаас Хавдар судлалын үндэсний төв дээр "Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн үйл ажиллагаанд хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан олны танил эрхэмүүд, улс төрчид, албаны хүмүүс хүрэлцэн ирнэ.
12:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
- "Ховд дулааны станц" ТӨҮК дулааны станцад гарсан галыг шуурхай унтрааж, хэвийн ажиллах боломжоор ханган ажиллаж байна.
- Гал түймрийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
- Шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
- Иргэд пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс, зөвшөөрөлгүй газраас худалдан авч байгааг анхааруулах зэрэг мэдээлэл өгнө.
12:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлэг дээр мэдээлэл хийнэ.