Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсныг өнөөдөр Хорооны дарга С.Даваасүрэн гардууллаа.
Одонг зүүж өгөх үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын санхүүгийн салбарыг хөгжүүлэх, бодлого зохицуулалтыг төлөвшүүлэх чиглэлээр олон жил тууштай ажиллаж, хамгийн гол нь эрхэлж байгаа ажилдаа хоёргүй чигч сэтгэлээр зүтгэж яваа Б.Долгорсүрэнгийн ажил үйлс хамт олон, залуу үеийнхэнд үлгэр дуурайл болдгийг онцолж, амжилт хүслээ.