"Крокус"-ын хамт олон 80,90-ээд оны шоу хөтөлбөрийн хүрээнд өмнө нь “London Beat”, “La Bouche”, “Joy”, “East 17” хамтлагуудыг урьж тоглуулж байсан бол 5 дах хамтлагаараа “Boney M” хамтлагийг урьж Монголын үзэгчидтэй уулзуулахаар боллоо. Энэ нь шинэ жилийн үдэш буюу 12 сарын 30-нд болох бөгөөд найз нөхөд, хамт олноороо шинэ жилээ тэмдэглэх боломжийг давхар олгож байгаагаараа онцлогтой. 1974 онд тухайн үеийн алдартай хөгжимчин Франк Фариан санаачилснаар ирээдүйн алдарт диско хамтлаг "Boney M" байгуулагдсан түүхтэй. “Boney M” хамтлагийн гишүүдийн бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ч хамтлагийн анхны гишүүдийн нэг “Boney M feat Sheila Bonnick” ийнхүү Крокусийн тайзнаа тоглолтоо хийх юм.