Зүүдээ сөхвөөс чи л үзэгдэнэ
Зүсэр борооны дараах солонго
Инээмсэглэлээ тэмтэрвэл чи л баригдана
Ирэх өглөөний хурцхан нар
Гунигаа юүлэхдээ чамайг л санан
Гуниг үргээх бодлын цагаан үүл
Нулимс задрахад чамайг хайна
Ганцаардал бутраах цэцгэн хур
Бүх л биеэр минь нэвчих хүслэнт дуслууд
Бүдэг бадагханыг дүүргэх шуналт цутгалан
Мөч хоромд ч бараа тасраагүй
Мөр нь үл арилах сэтгэлийн дөлт уулс
Чи миний дотор нүүж ирсэн ....
Би чиний дэргэдээс холдож одоо үл чадна.
Х.ДУЛАМСҮРЭН