01.13

“Мөсөн хүү”-д хандив цуглуулжээ

БНХАУ-ын Юньнань мужид амьдардаг найман настай Ван Фүман хүү тэсгим хүйтэнд хичээлдээ явган явж хүрэхдээ 4.5 км зам туулдаг. Энэ тайлбар дээр түүний бээрч, хөлдсөн байдалтай зураг урд хөршид төдийгүй манай цахим ертөнцөд ид шуугиж байна. Түүнд “Мөсөн хүү” хэмээн хоч хүртэл хайрласан. Тэгвэл түүний амьдардаг мужийн хэсэг залуус хандивын ая өрнүүлж, “Мөсөн хүү”-д 100 мянган юанийн хадгаламж нээж, дулаан хувцас, цахилгаан бараа гэхчлэн чадах ядахаараа тусалж байгаа юм.