Хонь - (3/21-4/19)
Нийгмийн асуудлаас болж найз нөхөдтэйгээ муудалцаж болзошгүй. Одоо энэ талаар санал нэгдэж чадахгүй шинжтэй, хожим эргэн сөхсөн нь дээр. Зарим нь амралтанд явах, эсвэл үнэтэй эд зүйл худалдан авахаар мөнгөө хуримтлуулж байгаа ч одоо бага багаар үрж магадгүй. Хэн нэгний итгэлийг хөсөрдүүлэхээс сэрэмжил. Амьдрал бол тэнцвэрийн тухай ойлголт юм.
Үхэр - (4/20-5/20)
Цаг хугацаа сайн сайхнаар үргэлжлэнэ. Таны амьдралд тохиох хайр дурлалыг сугар гараг, аз жаргалтай байдлыг бархасбадь гараг эрхшээжээ. Эдийн засгийн бие даасан байдал таны өмнө үүдээ нээж байна. Харин үүнд хөтлөн оруулахад зөвлөгч багш эсвэл танил тань дэмжлэг болно. Өдөр тутмын ердийн ажлаа хийх нь илүү үр дүнтэй. Уран бүтээлийн ажилд тань найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй. Ганц бие үхрийнхний хувьд түр зуурын сээтэгнэлтэй таарах тул анхаар.
Ихэр - (5/21-6/21)
Та спортоор хичээллэх, үдэшлэгт очих дуртай эсвэл гүн ухаан сонирхдог байсан ч хамаагүй найзуудтайгаа хамт цагийг хөгжилтэй өнгөрөөх болно. Ихрийн ордны ихэнх хүмүүс найз нөхөдтэйгөө уулзах бөгөөд ямар нэг хөгжилтэй арга хэмжээнд оролцсоноор таны танилын хүрээ өргөжих болно. Хэрвээ танд зугаалах, цанаар гулгах, усанд сэлэх гэх мэт сонирхолтой санал ирвэл татгалзах хэрэггүй. Баяр хөөр, туршлага гэдэг өөрөө түүнээс ч илүү үнэтэй гэдгийг сана.
Мэлхий - (6/22-7/22)
Та яг одоо бизнест гол анхаарлаа хандуулж байгаа бол амжилтанд хүрэх боломж өмнө тань харагдаж байна. Та ямар нэг урамшуулал авч магад. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол худалдаж авах, борлуулах зэрэгт онлайн худалдааны аль ч хэлбэр танд ашигтай байх болно. Хайртай хүмүүстэйгээ нийлж цугларах нь баяр хөөртэй дурсамжаар дүүрэн, аз жаргалтай яриа өрнүүлсэн онцгой тохиолдол байдгийг бүү март..
Арслан - (7/23-8/22)
Cap өнөөдөр Санчир гарагийг өнгөрөх тул бүх зүйлс бодит байдал дээр харагдаж байгаагаасаа ч таагүй байж мэднэ. Тиймээс сэтгэлээр уналгүй, энэ бүгд удахгүй дуусна гэдэгт итгэ. Хайртай хүний тань анхаарал халамж суларснаас сэтгэл санаа тавгүйтэж мэдэх ч асуудал үүсэхээс сэргийлээрэй. Дотны хүмүүстэйгээ илэн далангүй, нээлттэй байж чаддаг эсэхээ өөрөөсөө асуу. Харин хайрт тань гэм буруутай болгох гэж асуудал үүсгэх гэвэл та зүгээр л орхиод гараарай.
Охин - (8/23-9/22)
Хайр дурлалтайгаа учирсан охиныхон таатай байдлыг мэдрэх болно. Зарим нь хуримаа хийхэд тун ойрхон байна. Ойрын үед аливааг хэтрүүлэх магадлал их байна. Хэт их хоол унд хэрэглэх мөнгө үрэх гэх мэт. Хэрвээ та дэглэм барьдаг бол жиндээ анхаарал тавь. Тэгэхгүй бол та улам их таргалж магадгүй шүү. Ганц бие охиныхон гайхалтай романтик хүнтэй учрах хэдий ч энэ нь хуурмаг байх магадлалтай тул болгоомжтой байхад илүүдэхгүй.
Жинлүүр - (9/23-10/22)
Гэнэтийн сэтгэл хөдөлгөм уулзалт танд өнгөрсөн дурсамжаас ямар нэгэн зүйл үлдээх бололтой. Орчин тойрондоо өөрийгөө илэрхийлэн сонирхолтой байх нь эрч хүч өгнө. Эцэг эх тань санхүүгийн асуудалд нь туслахыг санал болгоно. Тэд таныг эргүүлэн өгнө гэж бодож байгаа ч, танд өгөх хүсэл алга. Гэхдээ тэдэнд шудрага ханд. Хуучин хувцсаараа шинэ зүйл хийх сонирхол танд бий болно. Хэрэв та боломжтой гэж үзвэл хийсэн зүйлээ борлуулахдаа бүү эргэлзээрэй.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр Хилэнцуүд илүү их амарч чадна. Хайртай хүнийхээ оронд хоол аваачиж өгөх, дуртай кафед нь оруулах зэргээр романтик байдлаар халамжил. Та сэтгэлтэй хүндээ хайртайгаа батлах гэж хөрөнгө мөнгө их зарцуулах хэрэггүй. Та хүмүүстэй хамтран ажиллахаас илүү ганцаараа зүтгэвэл илүү тохиромжтой. Буяны байгууллагад эсвэл хүнд нөхцөл байдалд орсон хэн нэгэнд туслах нь сэтгэлийн баяр баяслыг танд авч ирнэ. Харин мөрийтэй тоглоом, сугалаанд азгүй байна
Нум - (11/22-12/21)
Энэ өдөр амлалт өгөх, яаралтай чухал биш л бол хэлэлцээр хийх, бичиг баримт дээр ажиллахаас зайлсхий. Хувь тавилангийнхаа бэлтгэсэн сорилтыг хайртай, дотны хүнийхээ дэргэд байснаар хялбархан даван туулах болно. Түүнчлэн итгэж явдаг хүнийхээ үгийг сайн сонсох нь тустай. Өөрийн болон ойр дотны хүнийхээ эрүүл мэндэд анхаар.
Матар - (12/22-1/19)
Таны үйлдэл аз дагуулж энэ өдрийг аз жаргалтай, тааламжтай болгоно. Аялалын төлөвлөгөөг нэн тэргүүнд тавь, стресстэй ажлыг хойш тавьж, хэрэгцээгээ судлах нь сэтгэл уужралыг авчирна. Матрынхны байр суурийг идэвхжүүлэх бизнестэй холбоотой үйл ажиллагаа нь санаанд тань нийцэж, ашигтай байх болно. Танд боломжууд гарч ирнэ.
Бумба - (1/20-2/18)
Урт аялал таны сэтгэлгээг баяжуулна. Хилийн чанадад аялахаар зэхэж буй бол ямар ч асуудлыг хялбар болгох аяллын даатгалтай болоорой. Элдэв хэрэгцээгүй зүйлс бүү авч яв. Учир нь зорьсон газартаа тэдгээрийг хагас үнээр нь авна. Саяхан аяллаас ирсэн найзаасаа танилцуулга авсан нь дээр. Ямар ч сонирхолтой байсан шашин шүтлэг, улстөрөөр мэтгэлзэхээс татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс хурц шүүмжлэлд өртөх шинжтэй. Хамтын үйл ажиллагаа үнэтэй тусах учир төсөвтөө тусга.
Загас - (2/19-3/20)
Замд тань таарсан саад болгон алга болсоор байх болно. Нэгэн хэвийн байдлаасаа түр боловч хөндийрч стрессээ багасгахыг хичээх нь амралтын өдрүүдийг таатай өнгөрүүлэх эхлэл болно. Зарим Загасныханд хамтарсан санхүүгийн үүрэг, хариуцлага хурцадмал асуудал үүсгэх шинжтэй. Мөнгөтэй холбоотой хэлэлцээр, өмч хөрөнгийг тань өндрөөр үнэлэх байдал зэрэг санаандгүй мөртлөө тааламжтай зүйлс таныг хүлээж байна.