Залуу минь надад битгий дурла
Завгүй амьдралд нухлагдаж явна
Зоргоор чамтай зугаалж чадахгүй
Зориг гаргаад уулзаж чадахгүй
Зовлонт амьдралд дарагдаж явна
Найз минь надад бүү дурла
Намрын навчистай хийсч явна
Найларч чамтай болзож чадахгүй нь
Навсгар намайг зүгээр орхи...
Нартын жамаар л амьдарч явна...
Зуурдхан амьдралд хөл алдахгүй гэж
Зун намартаа бэл алдахгүй гэж
Ханцуй шамлан тэмцэж явна
Хайраар жаахан дутаж явна...
Үртэй хүн үхдэггүй болхоор
Үйлээ дагаад гэлдэрч явна
Үртэй хүн жаргадаг болхоор
Үнэндээ найз нь хичээж явна...
Надтай зовоод яах гэсийн бэ?
Нартад чи ганц л амьдрана
Наадаж зугаалах сайхан бүсгүй
Наагуур цаагуур чинь зөндөө бий...