05.14

Иргэдийн итгэл алдарч эхэллээ

Ажилтай, орлоготой, төрийн болон хувийн байгууллагад ажилладаг, аж амьдралаа залгуулж явдаг иргэдийн итгэл алдарч, тэвчээрийн чавхдас тасарч эхэлжээ. Холбогдох яам болоод байгуулагуудаас нь төрийн алба хаагчдын цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй, төсвийн данс улайж, тиг заасан байгаа хэмээн мэдэгдэж буй нь жирийн ард иргэдийн сэтгэл санаанд бүр хүндээр тусч байна. Учир нь, төрийн болоод хувийн байгууллагад ажилладаг иргэд эдийн засгийн хямралаас болж цалин мөнгөө цагт нь авч чадахгүй, зарим төрийн байгууллага энэ сарын цалингаа ч тавьж хүчрэхгүй байгаа бол хувийн байгууллагууд хэдэн сараар ажилчдынхаа цалинг өгөхгүй үйл тамыг нь үзэж, үстэй толгойг нь зулгаалгуулж сууна.

Иргэд “Ажил хийхгүй байх гээд ч яах юм. Хийх гэхээр ч яах юм бэ? Цалин мөнгөгүй махарч биеэ дуусгаж ажлаад ер нь яах юм бэ? Хэцүү цаг үе ирлээ шүү. Төр барьж байгаа эрх баригчид өөрсдийгөө бодохоос түмэн олноо бодож, яаж амьдарч амь зогоож байгааг огтхон ч мэдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай, эмзэглэлтэй юм аа” хэмээн өөр хоорондоо халаглан ярилцана. Өнөөгийн нийгмийн өнгө төрх иймэрхүү харагдаж, худалдан авалт буурч, хоол хүнсээ авч чадахгүй, талх борлохоо байж, төмс ширхэглэн, ургамлын тос граммаар авч, дэлгүүрийн лангуунууд хоосорч, түрээсийн заалууд хоосорч байна. Өөрөө өөрийгөө болгож байсан олон хүн яаж амьдрах учраа олохоо болив. Ирэх онд улсын төсөв бүр хүндэрнэ гэх юм. Монгол Улс дампуурч эхлэв. Одоо яах ёстой юм бол оо, бүү мэд