Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх “Ларьдма” киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор дуу оруулалт, эвлүүлгийн шатандаа явж байгаа аж. Энэхүү кино нь амьдралд ухаарал, болгоомжлол хэзээ ч илүүдэхгүй, мөн хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй болгож байгааг ойлгож ухаараасай гэдгийг үзэгч олонд ойлгуулсан нь уг киноны зорилго юм гэж жүжигчин Б.Навчаа хэлж байсан удаатай. Тэгвэл тус кино ирэх гуравдугаар сарын 2-ноос үзэгчдэд хүрэх юм байна.