02.25

Улсын нууц задруулсан хэмээн буруутгагдаж байсан В.Нямханд 200 сая төгрөг нэхэмжлэв

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан дэд хурандаа В.Нямхандыг өнгөрсөн 2011 оноос улсын нууц задруулсан хэмээн буруутгасан. Улмаар  2013 онд шүүх хурал болж хурлаар шүүх бүрэлдэхүүн В.Нямхандыг төрийн нууцтай холбоотой мэдээлэл задруулаагүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд гэм хорын хохиролд нөхөн авах 200 сая төгрөгийг төрөөс нэхэмжилсэн байна. Тэрбээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлдээ тэрбээр, "Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан. Шүүхээс миний гэм буруугүйг тогтоож, цагаатгасан бөгөөд цагдан хоригдох хугацаанд сэтгэл санааны хохиролд дээрх мөнгийг нэхэмжилж байгаа" хэмээсэн аж.

П.ТУУЛ