МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найраг Ш.Лхамноржмаа ирэх хоёрдугаар сарын 3-нд “Даяарын амгалан” уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Соёлын төв өргөөнд болох тус тоглолтод Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн хаан найргийн хатан Ш.Дулмаа, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо зэрэг номын садан нь шүлгэн цацал өргөх аж. Харин дуучдаас гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга, Л.Болдбаатар, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Э.Оюумаа, А.Түмэн-Өлзий зэрэг дуучин ая дуугаа эгшиглүүлэх гэнэ.