ТӨХ-ны нэхэмжлэлтэй Лениний музейн барилгыг барьцаанаас чөлөөлөх шүүх хурал өчигдөр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо.
Энэ шүүх хуралд холбогдох асуудлаар тайлбар, мэдүүлэг өгөх учиртай Г.Алтан ирээгүйгээс шүүх хурал энэ сарын 27-ныг хүртэл хойшлов. Лениний музейн эзэмшигчийг тогтоох асуудал өнгөрсөн жилийн турш үргэлжилж байгаа юм. Иргэн Г.Алтангаас МАН нэг сая доллар зээлж авсны барьцаанд уг музейг тавьсан нь ил болсон. Тиймээс шүүх хуралд Г.Алтан заавал оролцох ёстой болсон тул түүнийг ирэхгүй бол хурал шийдвэр гаргах боломжгүй ажээ.