05.14

Туул голын сав газарт буусан айлуудыг нүүлгэх үү?

Нийслэлд "Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийг анх удаа боловсруулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 74 эрсдэлийг тооцон, шийдвэрлэх 168 ажлын жагсаалт гаргажээ. Энэ талаар УСУГ, БОНХАЖЯ, ЭМСЯ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүд хэлэлцлээ.

УСУГ-ын дарга С.Үнэн "Ундны усны эх үүсвэрийн ойр буусан айл өрх, албан байгууллагыг хамгийн эхэнд нүүлгэх хэрэгтэй байна. Туул голын сав газарт одоогийн байдлаар 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, дулааны гурван станц үйл ажиллагаа явуулж байна.

Энэ нь хотын хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй" гэв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллын айлуудын хэрэглэж буй хуванцар сав олон төрлийн химийн бодистой учраас ундны ус хадгалахад тохиромжгүй" гэсэн юм.