05.14

36 хайрцаг түлэнхийн тос, вазелин хандивлав

Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэм үзүүлэх зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулж буй тусламжийн аянд үндэсний компаниуд хандив өгсөөр байна.

 Энэхүү аянд Юнилевер корпорацийн албан ёсны борлуулагч “Адилакс” XXК-ийн хамт олон нэгдэж, 101 төрлийн үйлчилгээтэй хүн, мал, нярай хүүхдийн арьс арчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээ, түлэнхийн шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг өтгөн вазелинийг 36 хайрцаг буюу 540 ширхэгийг хандивлалаа.

Энэ үеэр ХХАА-н дэд сайд Б.Батзориг гамшигт өртсөн ард иргэдэд тусламжийн гараа сунгасан тус хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Ж.Болор