"ТВ коктейл"-ын жүжигчин Н.Цэнд-Аюуш буюу Аюуш ээж болсноосоо хойш хэсэг нам гүм байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр энэ удаа хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх “Love story” киноны гол дүрээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Тус кино нь нэг ангийн уран бүтээлчдийн хоёр дахь кино бөгөөд хэдийнэ амьдрал тэгширсэн гэр бүлийн хайрын тухай өгүүлэх гэнэ.