02.09

Хөндийхөн дурлалд зүрхээн бараад яахав...

Хөндийхөн дурлалд зүрхээн бараад яахав...

Хөлчүүхэн эрд хүслээн даатгаад юүхэв
Шархалсан зүрхэндээ шаналал нэмээд яах юм...
Шарлахсан сэтгэлийг аргадаж даллаад ч яалтайв...

Уйдсан зүрхэнд хөг жаахан нэмээл биз...
Уймарсан сэтгэлийн цангааг жаахан тайлаал биз
Алгуурхан тэгээд үүлтэй замхарч хийсээ л байлгүй...
Анхнаасаа ямар түүнтэй ижилсэн төрсөн ч биш...

Инээсэн царайны зүрх зөрж цохилоод...
Итгэлгүйгээр хонх жингэнүүлэн дэмий тэнүүчилнэ...
Зааглагдсан ахуйд биесээн бодон хөрвөөсөн ч...
Завсарт нь хайр цангасаар ууршиж одном...

Puujee Ineemseglel