Тайз, дэлгэцийн бүтээлүүдэд чадварлаг дүр бүтээж, алдарт жүжигчин Цэвээнжав агсны хойд дүр гэгдээд байгаа жүжигчин Б.Навчаа сүүлийн үед багагүй шүүмжлэлд өртөөд буй.
Санамсаргүй хэлсэн үгнээсээ болж цөөнгүй фэнүүдээ алдсан тэрбээр хошин урлагийг орхих тухай ч дурсаад амжсан. Олны танил болмогцоо нөхрийнхөө хүчирхийллийг тэсч чадалгүй салсан хэмээн түмэнд зарласан түүнийг нэгэн үе мэргэжил нэгтнүүд нь жүжигчин Чапитай нийлүүлэхээр зүтгэсэн ч бүтээгүй.
Охиноо ганцаараа өсгөж байгаа ганц бие ээжийг дахин хүнтэй гэрлэх эсэх талаар шүтэн бишрэгчид нь ихэд сониучирхдаг. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ удаа дээрх асуултанд эцсийн хариугаа өгчээ. Тэрбээр охиндоо хойд эцгийн гар харуулахгүйн тулд дахиж нөхөрт гарахгүй хэмээсэн байна.