Хэвийх насанд хэвлий цоргиож цус самраад яахав
Хэлтгий заяа гэж худлаа мяраагаад юүхэв
Орших эс оршихын энэ л замбуулинд
Олон намар та минь хайраан түгээж л яваарай
Хайлган цагаар уянга болж урсаад
Хатуу сархад тулгаж нэг хуучлаядаа
Үнэнч журамын хүндэт ах минь тандаа
Үнэнгээсээ ганц эрхлэж үзье дээ
Үгэнд зүрх ихээр баясдаг юм
Үйлдэлд сэтгэл ихээр цоргилодог юм
Сархаданд үг зөөлөрч гардаг юм
Сайхан учиралд тархи оюун сэргэдэг л юм
Бээрсэн сэтгэлийг биеийн илч гисгээх биш
Бэтгэрсэн зүрхийг архины аагаар тайлах биш
Хуралдсан гунигаа ганц ч болов нэмгэлээд
Хундганд шингээж сэржим өргье би
Сэтгэлийн нууранд минь итгэл болж хөвөөрэй
Сэм сэмхэн хайраар ундаалж байгаарай
Зэгсэн дунд хун болж нуугдаад
Зэргэлээт алсаас салхи болж илбээд
Таны хайрын будант дулаан илчинд
Танхилхан ч биш энхэлхэн ч биш насандаа төөрөе
Хацар даган урсах бүлээн нулимасаа арчуулья
Хамаг дурсамжаа нэг л удаа хуучлая
Зүрхэн дээр чинь ганц удаа тамга дарж
Зүгээр чимээгүйн дунд сууя
Цээжинд хөндүүрлэх гунигаа тайлж хаяад
Цэл залуугаар төсөөлж нэг удаа наалдья
Мөрийг чинь яг л мод шиг түшээд
Мөнхийн хайр байдаг гэж шивнэе