Хаврын тэргүүн сарын шинийн 3 буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол боллоо.
Энэ удаагийн тохирлоор иргэдийн 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан ба НӨАТ-ын урамшууллын сугалаанд дараах дугаар таарч, азтанууд тодров.
Азын дугаар: 50507359
Супер шагналын дугаар: 89278942
Энэ сараас мөнгөн урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, дараах байдлаар азтанууд тодорчээ. Харин супер сугалааны азтан энэ удаад тодорсонгүй.
50 мянган төгрөгийн азтан 13,386
200 мянган төгрөгийн азтан 1,281
Нэг сая төгрөгийн азтан 133
5 сая төгрөгийн азтан 9
10 сая төгрөгийн азтан 1
50 сая төгрөгийн азтан 1
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн эхэнд ийнхүү од нь гийсэн азтангууддаа баяр хүргэе.