05.15

Татварын мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлдэг байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтэст татварын мөнгийг зувчуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Б албан тушаалаа урвуулан ашиглаж 2010-2011 онд 40 орчим сая төгрөгийг хувийн дансруу шилжүүлжээ.

Мөн эхнэрийнхээ компанийн данс руу ч татварын орлогын мөнгөнөөс шилжүүлж байсан байна. Энэ мэт цөөнгүй зөрчлүүд илэрсэн АТГ-аас уг хэргийг шалгааж прокурорт шилжүүлжээ.