“Жийж” болон 'Фантастик' продакшны уран бүтээлчдийн хоёр дахь уран бүтээл болох 'Маш нууц II' буюу "Байтаг Богд" уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх аж. Мөн киноны нээлтийн үйл ажиллагаа энэ өдөр 18.00 цагаас The Corporate Convention Center-т болохоор болжээ. “Маш нууц II” уран сайханы киноны 10 баатрын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, н.Баярмагнай, н.Содбаяр нар бүтээжээ. Мөн зарим дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглосон байна.