Таван толгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр цагаан сарын баяртай холбоотой түр завсарласан. Тэгвэл хэлэлцээр энэ сарын 26-наас эхлэн үргэлжилнэ хэмээн албаныхан мэдээллээ. Түүнчлэн Монголын талын ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай нийт 26 удаа хуралдаж, 350 гаруй асуудлыг хэлэлцэж Монголын талд нааштайгаар шийдэгдсэн хэмээн ажлын хэсгийнхэн мэдэгдсэн юм.
П.ТУУЛ