02.26

Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээдийг саатуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд хүн амины ноцтой хэрэг гарсан. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

 Хэргийн газарт нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид хамтран үзлэг шалгалт хийжээ.  

Үзлэгээр Ховд аймгийн харъяат 47 настай иргэн Г нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 61 настай иргэн Б-г 30 орчим удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага шуурхай мөрдлөг хийсний дүнд сэжигтнийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилсан байна. Сэжигтэн Г өмнө нь  дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэгт хоёр удаа холбогдож байсан бөгөөд түүнийг хорих 461 дүгээр ангид саатуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Б.Цэнгэл
http://www.unen.mn/a/81635