Нийслэлийн засаг даргын харъяа 88 байгууллага 2014 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнгээ дүгнүүллээ. Шалгалтын үр дүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагаа “Бүрэн хангалттай” үнэлгээ авч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, ажилчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, иргэдийн амарч зугаалах ая тухтай орчныг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ нийслэл хотдоо тэргүүлжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б. Саранчимэг нь НИТХ-ын Байгаль Орчин Экологийн хорооны дарга, нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргаар ажиллаж байна.