05.15

Эхнэртэй эртэй гэрлэсэн 15 настай охиныг хөнөөжээ

Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид гэр бүлтэй 25 настай эхнэртэй эртэй нууцаар гэрлэсэн 15 настай охины амийг бүрэлгэсэн хэрэг гарлаа. Охин болон түүний нөхрийг  гэрийнхэн нь  саваа мод болон чулуугаар цохиж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан байсан аж.

Цагдаагийн газраас мэдээлсэнээр, талийгаач охин, эхнэртэй залуутай нууцаар гэрлэснийхээ дараа ойролцоох өөр тосгонд амьдарч байсан гэнэ. Улмаар эцэг эхдээ баригдаж, тосгоны ахмадуудын зөвлөлийн хурлаар орсон ч, тус зөвлөл өршөөл үзүүлээгүй тул гэр бүлийнхэн нь тосгоны 100 гаруй хүний нүдэн дээр тэднийг  зодож хөнөөжээ. 

15 гаруй хүн нийлж зодсон гэдгийг гэрчүүд баталж буй аж. Одоогоор охины эцэг эхийг баривчлаад байгаа юм байна. Энэтхэгийн хөдөөгийн тосгонуудад  одоо ч гэр бүл, тосгоны нэр хүндийг бузарласан эр эм хүмүүсийг цээрлүүлэх аллага гарсаар байдаг гэнэ. Энэтхэгийн дээд шүүх 2011 онд ийн аллагад оролцсон хүмүүст цаазаар авах ялыг оноож байсан юм байна.