Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт /2018.03.02/ нийслэлийн цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Цагдаа-Жолооч нартай хийх уулзалтыг анх удаагаа зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж буй Цагдаа-Жолооч нарыг нэгтгэн, тэдний зовлон жаргал, санал гомдлыг сонсч байсан удаагүй аж. Цагдаа-Жолооч нарын хувьд багагүй ачааллыг үүрч, цаг наргүй хариуцлагатай албыг залгуулдаг албан хаагчид юм. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газраас энэхүү уулзалтыг санаачлан, анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж. Уулзалтаар алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг чөлөөтэй сонсож, тэдний санал хүсэлтийг нь авч, цаашдын ажилд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгийг ЦЕГ-ын удирдлагууд онцоллоо.