Хөтлөгч Анхаа буюу Г.Анхбаяр аав болоод ёстой л амьдралын ухаан сууж байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудастаа “Урьд нь бол рок од шиг л гадаадаар аялаад олсон мөнгөө үрээд л маргааш надад хамаагүй юм шиг амьдарч байж. Одоо бол өнөөдрөөс илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон. Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болсон” хэмээн бичсэн байна. Сонирхуулахад, хөтлөгч Анхаа “MCS” группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэрлэж, хөөрхөн охинтой болсон юм.