05.15

Газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрс тодорлоо

Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж өнөөдөр 12.20 цагт дуусч цахим бүртгэлийн системийг хааснаар газар өмчлөх эрх авсан иргэдийн нэрсийг тодрууллаа. Энэ удаагийн газар олголтоор нийслэлийн 11 байршилд 11665 иргэнд газар өмчлүүлэхээр зарласнаас 15 хоногийн хугацаанд 164 мянга гаруй өргөдөл цахим системд иргэд ирүүлсэн байна. Өнөөдөр цахим бүртгэлийг хааж, газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдээс автоматаар сонголт хийснээр 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

Байршлын нэр                         Өмчлүүлэх нэгж талбарын тоо                    Хүсэлт гаргасан

Сонгинохайрхан дүүрэг, Шижирийн хөндий         496                               34011
Сонгинохайрхан дүүрэг, Шижир уул                  207                                 11045
    Баянзүрх дүүрэг, Бага улиастайн ам               34                                30665
    Баянзүрх дүүрэг, Богдын давааны ам             440                               19108
    Хан-Уул дүүрэг, Улаан овоот                           153                                13294
    Хан-Уул дүүрэг, Улаан овоот 2                        367                                10134
    Налайх дүүрэг, Нисэх хотхон                         1936                               24164
    Багануур дүүрэг, Булагтай                           980                                   5195
    Багануур дүүрэг, Тариат булаг, 2-р хэсэг          2080                              4136
    Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 2-р хэсэг   4645                           4020
    Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 1-р хэсэг     227                            2806

        Дээрх газруудад газар өмчлөх эрхтэй болсон иргэд ирэх даваа гараг/05.18/-аас эхлэн харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай гэнэ. Мөн иргэд газар өмчлөх эрхтэй болсон эсэхээ нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягнаас харах боломжтой гэнэ. Мөн иргэдийн гар утсанд мессэж ирэх юм байна. Дашрамд, алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай гэнэ.