03.09

Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган болно

Өнөөдөр болох үйл явдлууд:
10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Хаана: НЗДТГ А танхимд.

11:00 цагт:  Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган СТӨ-нд болно. Дараа нь 11.00 цагаас  Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байна жагсаалтай.

12:00 цагт: Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төвөөс “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 88 Art Gallery /Emart дэлгүүрийн 4-р давхар/-д болно.

14:00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Хаана: Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна.