05.15

“Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд тохиодог "Олон улсын музейн өдөр"-ийг энэ жил “Музей тогтвортой  нийгмийн төлөө” уриан дор тэмдэглэнэ.

Эл өдрийг манай улсад1998 оноос хойш тасралтгүй тэмдэглэж иржээ. Энэ жилийн арга хэмжээ өргөжин тэлж улс, аймгийн музейнүүд олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Ингээд тус өдрийн хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулж байна.

Энэ сарын 16-ны 11.00 цагтМонгол цэргийн музейд: "Ялалтын хавар” цэргийн дүрэмт хувцасны загвар үзүүлбэр ба  бусад арга хэмжээ

5 дугаар сарын 18-нд

10.00 цагтТөрийн түүхийн музейд “Хүннүгийн үеийн хүүхдийн тоглоом” үзэсгэлэн  ажиллана.

11.00 цагт Богд хааны ордон музейд Олон улсын музейн өдрийн музейнүүдийн нэгдсэн нээлтийн ёслол ба “Социалист ахуй”

14.00 цагт  Монголын Театрын музейд “Түмэнд түгээх зар" театрын  зураг хуудасны үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Урлалд мөнхөрсөн Занабазарын таван дүр” үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт  Үндэсний музейд  Аялал жуулчлалын байгууллагуудтай уулзалт, ярилцлага зохионо.

08.00-22.00 цагт Нэг үзмэрт түшиглэсэн олон нийтэд зориулсан боловсролын ажил зохион байгуулна.

Мөн энэ өдөр Архангай аймгийн музейд Нээлттэй хаалганы өдөр, Уламжлалт тоглоом тоглуулах, Баянхонгор аймгийн музейд ОНС 4 танхим болон мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнгийн нээлт, нээлттэй хаалганы өдөр, Өвөрхангай аймгийн музейд “Музейн үзмэр миний нүдээр”  зургийн уралдаан, АХА тэмцээн зэргийг зохион байгуулах аж.