Жүжигчин Линдси Лохан ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовтой сүй тавиад байсан юм. Гэсэн ч хос сүр дуулиантайгаар салсан. Игорь Тарбасов жүжигчин бүсгүйд гар хүрсэн гэх мэдээлэл ч гарч байв. Тэгвэл Линдси Лохан салалтынхаа талаар "Бидний салсан нь баттай мэдээлэл. Би баталж байна" хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр "Эмэгтэй хүн нэг л шийдсэн бол шийдвэртээ үнэнч байх ёстой. Бид эргэн нийлэхгүй" хэмээн ярьжээ.