БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд оролцож байгаа билээ. Тэрбээр паралимт 20, 10, 1.5 км гэсэн гурван зайд уралдаж буй юм. Манай тамирчин энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд уралдаж, 55:32 секундын амжилтаар 16 дугаар байрт шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарчээ. Түүний хувьд тэргүүлэгч тамирчнаас 21.40 сек алдагдалтайгаар барианд орсон байна.